2011-02-09
"Хаврын аялгуу" Япон дуу дуулаачдын 15-р уралдаан



°
Насны ангилал

  • Хүүхэд (16 нас хүртэл)
  • Насанд хүрэгчид (16 нас ба түүнээс дээш)
    Жич: мэргэжлийн дуучид хамаарахгүй

°Бүртгэл

2011 оны 2 дугаар сарын 14-18–ны өдрийн 13:00 - 17:00 цагийн хооронд Монгол-Японы төв дээр явагдах бөгөөд оролцох хүсэлтэй хүмүүс дараах бичиг баримтыг бүрдүүлж ирнэ. Үүнд:

  • Биеийн байцаалт (Насанд хүрэгчид – иргэний үнэмлэх, хүүхэд – төрсний гэрчилгээ)
  • Цээж зураг 2 хувь
    Бүртгэлийн хураамж: байхгүй

° Шалгаруулалт

Шалгаруулалтыг 2 үе шаттай явуулна.

Урьдчилсан шалгаруулалт: 2011 оны 2 дугаар сарын 27-ны...

2011-02-01
Бага ангийн багш нарын дунд явуулах “Сургалтын шилдэг хэрэглэгдэхүүн” шалгаруулах уралдаан

Ерөнхий боловсролын сургуулийн (ЕБС) бага ангийн багш нарын дунд явуулах Сургалтын шилдэг хэрэглэгдэхүүн” шалгаруулах улсын уралдааны болзол

Гурван-Эрдэнэ” Багшийн дээд сургууль, Нийслэлийн боловсролын газар хамтран Бага ангийн багш нарын дунд Сургалтын шилдэг хэрэглэгдэхүүн” –ий улсын уралдаан зарлаж байна.

Уралдааны зорилго:

  • Сургууль багш нарын бүтээлч үйл ажиллагааг урамшуулан дэмжих

  • Багш нарын сурган хүмүүжүүлэх ажлын арга зүйн шинэчлэлд дэмжлэг үзүүлэх

  1. Уралдааны хамрах хүрээ

ЕБС-ын бага ангийн багш нар

  1. Уралдаанд ирүүлэх хэрэглэгдэхүүн

Багц үзүүлэн, цахим хичээл (тодорхо...

2011-02-01
Хаалга, ширээгээ худалдсан захирал
Сургуулийнхаа засварыг яаж хийх вэ, кабинетүүдээ яаж тохижуулах вэ гэдэг бол үе үеийн захирлуудын толгойн өвчин болсон асуудал

байдаг. Ангиа засч тохижуул гээд багш нартаа үүрэг өгчих ч амархан л даа, гэтэл нөгөө багш нар маань үүнийг яаж гүйцэлдүүлэх билээ. Анги засах мөнгө олж ир гэж хүүхдүүдээ бүлтэгнүүлэх үү, ангиа засмаар байдаг хэмээн ангийн эцэг эхийн хурал дээр аргаа барж суух уу? Сэтгэж л чадвал ч бас арга чарга ч гэж байх юмаа. Мөнгөгүй гэж гомдоллож сууснаас өөрөө сэтгэх нь дээр юм гэж ОХУ-ын Челябинскийн нэгэн физик-математикийн лицейн захирал А.Е. Попов сэтгэсэн байна. Ту...

2011-02-01
АЛБАН БУС БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО

БСШУ-ы сайдын 2010 оны12 дугаар сарын

10-ны өдрийн 556 дугаар  тушаалын

1 дүгээр хавсралт

 

 

АЛБАН БУС БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН ТАЛААР

БАРИМТЛАХ БОДЛОГО

 

 

Нэг. Ерөнхий зүйл

Улам бүр даяарчлагдаж байгаа дэлхий ертөнцийн чиг хандлагыг тодорхойлогч хүчин зүйл нь боловсрол бөгөөд боловсролоор дамжуулан хүний амьдрах эрх, иргэдийнхээ амьдралын чанарыг хангах, улмаар иргэний нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг нь дээшлүүлэх  бодлогыг дийлэнх улс орон, тэдгээрийн засгийн газрууд баримталж байна.

 

Монгол Улсын төрөөс иргэдийнхээ насан туршид сурч хөгжих хэрэгцээг албан болон албан б...

2011-02-01
Гар утсаараа дөрвөн чоно айлгажээ

Норвегийн Осло хотод гайхалтай явдал болжээ. Тус хотын оршин суугч 13 настай Вальтер Эйкрем сургуулиасаа гэртээ харих замдаа дөрвөн чонотой таарчээ. Жаалхүү айсангүй. Харин ч гар утасньхаа дууг тавьж чононууд руу чиглүүлэхэд тэд цочин зугтаажээ.

Уг амьтад хулчийсан ч хүүг гэртээ очтол нь дагасаар байж. Вальтераас хожим асуувал тэрбээр гар утсандаа байсан хүнд рок урсгалын хөгжмийг хамгийн чанга дээр нь тавьснаар амьд гарсан гэнэ. Осло хотын өмнөд дүүрэгт чоно олширч, мал руу халдах нь нэмэгдэж байгаатай холбогдуулан анчдыг дайчилж буй ажээ.

KT.mn...
2011-01-25
Цагаан сарын шинийн нэгний өглөө зүг, мөрөө гаргах нь - 2011 он. Туулай жил

Цагаан сарын шинийн нэгний өглөө зүг мөрөө гаргах хийгээд түүний засал хариулгыг ШУА-ын академич, доктор, профессор, зурхайч Л.Тэрбишийн зурлагаар толилуулж байна.

Эр. 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011 онд төрөгсөд,
Эм. 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007 онд төрөгссөд галд суусан тул шинийн нэгний өглөө мөр, зүгээ гаргахдаа гэрээсээ зүүн урд зүгт гарч “Ум базар дагийний хум мамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад шүдэнз зуран түүнээ ус, цасаар унтрааж урд зүгээс гэртээ ирнэ.
Түүнчлэн Сундуй, Доржнамжим, ...
2011-01-25
Шил тушаагчаас ''APPLE''-ийг vндэслэгч

Дэлхийн толгой компаниудын нэг Apple корпорацийн Ерөнхийлөгч Стив Жобс эрvvл мэндийн улмаас ажлаа хvлээлгэн өгөх болсон
тухайгаа саяхан мэдэгдсэн билээ. Тvvнийг ийнхvv Apple-ээс гарах болсны дараа тус корпорацийн хувьцаа Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр дөрвөн хувиар унасан гэнэ. Хэдийгээр Жобс албан тушаалаа хvлээлгэн өгч байгаа ч Ерөнхий захирлын албанд vлдэж компанийн хөгжлийн чухал асуудлуудтай холбоотой шийдвэр гаргахад оролцох юм байна. Харин компанийг шууд удирдах ажлыг урьд нь Жобсыг өвчтэй байх хооронд орлож байсан Тим Кук гардан авчээ. Apple компанийг дэлхийн технологийн эзэнт г...
2011-01-13
"Боловсрол" Үндэсний хөтөлбөр
"Боловсрол" Үндэсний хөтөлбөрийг нэт-с хайгаад олсонгүй. Тиймээс хэрэгтэй байж магадгүй гэсэн үүднээс орууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2010 оны 02 дугаар сарын  03 -ны  өдөр                                  Дугаар   31                                        Улаанбаатар хот


Хөтөлбөр батлах тухай

Улсын   Их   Хурлын   2008   оны   12   дугаар   тогтоолыг   хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас  ТОГТООХ нь:
1.    "Боловсрол" үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор
баталсугай.
2.    Хөтөлбөрийн    хэрэгжилтийг    удирдлага,    зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий ажл...
2011-01-06
Бермудын гурвалжингийн нууцыг тайлжээ

Сэтгүүлчид Бермудын гурвалжингийн хоёр нууцыг тайлжээ. Телевизийн Би-Би-Си сувгийн оролцоотой явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар 1948, 1949 онд суудлын 2 нисэх онгоц алга болсныг шалтгааныг олсон байна.

    Бермудын гурвалжин нисэх онгоц, хөлөг онгоц ямар нэгэн илэрхий нөхцөл байдалгүйгээр ямар ч ул мөр үлдээлгүй алга болдог муу ёрын газар гэдгээрээ алдартай билээ. Английн сэтгүүлчид, нисэх хүчний мэргэжилтнүүд дэлхийн бөмбөрцгийн энэ учир битүүлэг бүсийн тухай домгийг зарим талаар тайлжээ.
    Бермудын гурвалжинд "British South American Airways" компанийн хоёр нисэх онгоц алга болс...

2011-01-06
Матрын цус ДОХ-ыг устгах шидтэй гэв

Австралийн эрдэмтэд матрын цус ХДХВ/ДОХ-ын вирусыг идэвхгvй болгодгийг судалгаагаар тогтоожээ. Судалгааны багийн ахлагч доктор Адам Бриттон энэ талаар мэдээлэл хийхдээ матрын цус БЗХӨ-ийг устгах чадвартай хэмээн онцолсон байна. Матрын цусны эд эс өвчний вирусыг хэрхэн устгадаг вэ гэсэн сэтгvvлчдийн асуултад тэрбээр "Энэ амьтны дархлаа онцгой хvчтэй. Иймээс матарт ХДХВ/ДОХ-ын вирусыг халдаахад  өвчилдөггvй байна. Вирус богино хугацаанд устаж идэвхгvйждэг" хэмээн хариулжээ. source: inet.mn

...
2011-01-05
Монголын улсын иргэд хилийн чанадад зорчих визийн нөхцөл
2011-01-03
Генийн кодоо өөрөө тайлна


Хүний генийн бүтцийг тайлах нь цаг хугацаа, мөнгө шаарддаг түвэгтэй ажил. Тэгвэл одоо энгийн хүмүүс тусгай чипийн тусламжтай нэг минутын дотор л генийн кодоо тайлах боломж бүрдлээ. Их Британийн Империал коллежийн эрдэмтэд 10 жилийн турш үргэлжилсэн судалгааны үндсэн дээр эл аргыг боловсруулсан аж.

Нано технологи ашигласан бичил чипэд генийн мэдээллээ оруулж, компьютерт холбоход тухайн хүний ДНХ-ийн бүтэц, удамшлын мэдээлэл зэрэг нь гарч ирнэ. Үүний тусламжтай хүмүүс альцгеймер, чихрийн шижин, хорт хавдар зэрэг өвчин тусах магадлалтай эсэхээ мэдэж, урьдчилан сэргийлэ...
2011-01-03
Бензин бага иддэг топ 5 автомашин

 

Улаанбаатар хот нэг хүнд ноогдох өндөр үнэтэй жийпийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг гэсэн цуу яриа бий. Хотын гудамжаар том, том Ланд, Лексус, Рэйнж Ровер нар сүлжилдэн давхилдахыг харахад энэ нь огт оргүй яриа биш болтой. Бензины үнэ тэнгэрт хадсан энэ үед импортын шатахуунд хатуу валют урсгасаар байх уу? “Ес далан зургаа” сэтгүүл бензин бага иддэг машин сонгохыг уриалахын сацуу шатахуунд хамгийн хэмнэлттэй автомашинуудыг онцолж байна.

Шатахуун бага зарцуулдаг гэх хайбрид буюу хос тэжээлт автомашин сүүлийн жилүүдэд эрэлт хэрэгцээ ихтэй байгаа. Энэ төрлийн автомашины хэрэгл...

2011-01-03
Монголчууд 2038 он хүртэл сонин уншина

Монголчууд 2038 он хүртэл сонин уншина



  Олон нийтийн сүлжээ, блог, интернэтийн эрин үед уламжлалт сонин хэвлэл утгаа алдаж, устаж үгүй болно гэх яриа газар авах болсон. Барууны нэр хүнд бүхий сонин сэтгүүлийн орлого эрс хумигдаж, түрүүчээсээ дампуурч эхэлснийг харахад энэ яриа огт оргүй биш гэлтэй. Тэгвэл Ross Dawson гэгч нэгэн “ирээдүй судлаач” дэлхийн улс орнуудад сонины орон зай чухам хэзээ бүрмөсөн алга болох вэ гэдгийг таамаглажээ. Түүнийхээр бол, АНУ-д 2017 он гэхэд сонин хэвлэл “Улаан ном”-нд орох юм байна. Тэрбээр Монгол улсыг тусгайлан онцолсон ба бид 2038 он хүртэл сонин у...
2011-01-03
Татвар төлсөн мөнгөө буцааж авах боломж
“Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэгчээр харьяа дүүргийнхээ татварын албанд тайлангаа гаргаж татвараа төлсөн иргэд Хувь хүний орлогын албан татварын шинэчлэгдсэн хуулинд заасны дагуу хөнгөлөлт эдэлж байна. Энэ талаар Нийслэлийн татварын газрын Хувь хүний орлогын албан татварын тасгийн дарга Ц.Сайнбуянтай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Нийслэлийн хэмжээнд хэчнээн иргэн татварын хөнгөлөлт эдэлж байна вэ?

-Өнгөрсөн онд УИХ-аар Хувь хүний орлогын албан татварын тухай хуулинд өөрчлөлт оруулж, татварын хөнгөлөлт эдлэх иргэдэд мөнгийг нь буцаан олгохыг хуульчилж өгсөн. Э...
Энэ блог 1741860 удаа нээгдэв.