Сурагчийн ширээ, үлгэрийн төсөөлөл
Бяцхан биед нь ахадсан болов уу гэмээр сурагчийн цүнхээ хичээнгүйлэн үүрэх балчир жаалууд сургуулийн үүдэнд үймж, багш нарынхаа дэргэд зогсохоор дараалал үүсгэж харагдана.
Өмнө нь зогссон сурагчийн цүнхний оосроос барьчихаад журамтай нь аргагүй жагсах дэрсхэн жаалуудыг харахад даанч эгдүүтэй. Саяхан л тоглоом наадгайгаар дүүрэн цэцэрлэг юугаан орхиод сурагчийн ширээнд суух гэж бөөн уйлаан майлаан болон эцэг эхээсээ зүүгдэж явсан зургаан настнууд маань одоо л жинхэнэ "Сурагч" төрхөндөө орсон бололтой.
Олон улсын жишигт нийцүүлэн Ерөнхий боловсролын сургуулийн ...